"Хүнсний хангамж, аюулгүй байдал - Мал аж ахуй" үндэсний чуулганд оролцогч малчдаа хүлээн авч уулзлаа
2022.11.01

"Хүнсний хангамж, аюулгүй байдал - Мал аж ахуй" үндэсний чуулганд оролцогч малчдаа хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулганд оролцогч Хэнтий аймгийн малчдыг УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн нэгдсэн ажлын алба хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр тэдэнд УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрын онцлог ажил, аймгийн төсөв, тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.

Үндэсний чуулганд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан, Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаяр, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Г.Гантөмөр, МУ-ын Гавьяат малчин, аймгийн алдарт уяач Балжирын Гантуяа тэргүүтэй 22 малчны хамт оролцсон юм.

“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг цогц сэдвээр 21 аймгийн төлөөлөл 500 гаруй малчид хэлэлцлээ.