Хэрлэн сумын хоёрдугаар багийн 40 гаруй малчдыг хүлээн авч уулзлаа
2022.10.17

Хэрлэн сумын хоёрдугаар багийн 40 гаруй малчдыг хүлээн авч уулзлаа

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хоёрдугаар багийн малчдын төлөөллийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Амгаланбаатар нар Төрийн ордонд хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татууллаа.

Хэрлэн сумын хоёрдугаар багийн Засаг дарга Б.Хүрэлзүрх, аймгийн ИТХ-д тус багаас сонгогдсон төлөөлөгч Д.Амгаланбаатар, Б.Энх-Эрдэнэ, Л.Батсайхан нар малчид, иргэдээ удирдан зохион байгуулж ийнхүү нийслэл хотод урин авчирчээ.

Уулзалтаар УИХ-ын үйл ажиллагаа, Хэнтий аймгийн төсөв, Засгийн газраас спорт, нийтийн биеийн тамирын талаар баримталж буй бодлого, МУ-ын Ерөнхий сайдын хэрэгжүүлж буй онцлог ажил, Хөдөө аж ахуй, малчид руу чиглэсэн төрөөс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албанаас МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хураангуйлан бичсэн "Азийн Хүлэг Улс: Алсын хараа-2050” номыг хүрэлцэн ирсэн малчдадаа дурсгалаа.