2022.09.24
“Тэмүүжин” сургуулийн 60 жилийн ойн баярын хурлаар ЭЕШ-ын скантрон машин гардууллаа
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Тэмүүжин” цогцолбор сургуулийн 60 жилийн ойн баярын хуралд оролцож, тойргийн гишүүдээ төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, сургуулийн зүгээс хүссэн АНУ-д үйлдвэрлэгдсэн 14 сая төгрөгийн үнэ бүхий ЭЕШ-ын дүн шалгагч скантрон машиныг гардуулан өглөө. Ингэснээр тус сургуулийн төгсөгчид ЭЕШ-д бэлтгэх, дадлагажих, өндөр үр дүн гарах юм.
Үүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагуудын хамт тус сургуулийн ахмад багш нар, шилдэг төгсөгчид, багш ажилтнуудад төрийн одон дээд медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр "Хан Хэнтийн мянга, мянган хүүхдүүдийг соён гэгээрүүлэх, эрдэм боловсрол олгох үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, ухамсарт амьдралаа зориулан эх орныхоо өнөөгийн хөгжлийг бүтээлцсэн үе, үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд, нийт төгсөгчдөдөө “Тэмүүжин цогцолбор” сургуулийн 60 жилийн баярын мэндийг хүргэе" гэв.