Ц.Идэрбат: Чингис хотын өнгө үзэмжийг тодорхойлогч хот тохижилтын ажилтнуудын цалин нэмэх асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ
2022.09.09

Ц.Идэрбат: Чингис хотын өнгө үзэмжийг тодорхойлогч хот тохижилтын ажилтнуудын цалин нэмэх асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-52” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд “Өндөрхаан хот тохижилт” ОНӨААТҮГ-ийн 60 гаруй ажилчидтай уулзлаа.

Уулзалтаар УИХ-ын хавар намрын чуулган, Засгийн газрын онцлог шийдвэр, аймгийн төсвийн талаар мэдээлэл хүргэж, тэднийг санал, бодлыг сонссон юм.

Тус газрын дарга О.Гомбобаатар: Эко автобусны зайг сольж ажиллагаа хэвийн болсон. Намрын шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан ачаалал их байгааг дуулгаж, хогны машин хоёр, унагалдай Ковш нэг шаардлагатай байна. Хэнтий орон сууц хөтөлбөрт ажилтнуудаа хамруулах асуудалд туслалцаа үзүүлэхийг хүслээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өмнө нь Чингис хотын захирагчаар ажиллаж байхдаа хогны менежмэнт, эко автобус, Чингис хотын гэрэлтүүлгийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж байсан.

Хотын өнгө төрх үзэмж хот тохижилтын ажилтай шууд холбоотой байдаг. Тиймээс тэдний саналыг хүлээн авч, хот тохижилтын ажилтнуудын цалинг нэмэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараатай шийдвэрлэхээ илэрхийллээ.

Мөн Төрийн ордны үйл ажиллагаатай танилцах урилга хүргэв.