Төв магистрал зам дагуу байрлах бичил уурхайн талбайг шалгав
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын урд талд төв магистрал /мянганы/ зам дагуу байрлаж, алтны бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Монгол ламбер" ХХК-ийн талбайд ирж газар дээр нь ажиллажээ. Энэ үеэр тус компанийн төлөөлөл ХАБ-ын инженер С.Галмандахтай уулзсан байна.
Аймгийн засаг даргын тамгын газраас олны шүүмжлэлийн бай болоод байгаа тус талбайд ажлын хэсэг гарган ээлжит шалгалт хийжээ. Шалгалтын дүгнэлт ирэх долоо хоногт гарах юм байна. Тус компани 2013 онд орон нутгаас лиценз авсан бөгөөд талбайдаа нөхөн сэргээлт хийж байгааг мэдээллээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг удахгүй Хэнтий аймгийн ЗДТГ-аас танилцуулна.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.19