Хэнтий аймгийн оюутан, залуучуудын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн Бодлогын зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн Бодлогын зөвлөлийн гишүүн, Хэнтий аймгийн Оюутан Залуучуудын холбооны тэргүүн Д. Гантулга, Нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал М. Ганхүлэг болон Хэнтий аймгийн Оюутан Залуучуудын холбоо, Хэнтий аймгийн Залуучуудын холбоо, Хэнтий аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо, Сагсан бөмбөгийн ЭБЭГ баг, Хэнтий аймгийн Залуучуудын зөвлөл, "Lead Khentii" клубын төлөөллүүд оролцлоо.
Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл бүтцийн өөрчлөлт дотооддоо хийснээс хойш анхны уулзалтаа орон нутгийн залуучуудтай хийж өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Уулзалтын хүрээнд залуучууд дараах асуудлыг дэвшүүллээ.
Орон нутагтаа ажиллаж, амьдрахаар зорин очиж буй залуучуудад ажиллаж амьдрах нөхцөлийн дэмжлэг шаардлагатай
Ажлын байранд залуучуудыг зуучлах хөдөлмөрийн үзэсгэлэн зохион байгуулах хэрэгцээ бий
Орон нутгийн залуучуудыг нэгтгэсэн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж залуучуудаар хүрээлэлээ тэлэх шаардлагатай
Залуучууд бие биенээсээ суралцаж хөгжиж нэгдэн цугларах газар шаардлагатай
Хэнтий аймагт соёл урлагийн студи байгуулж орон нутагтаа дадлага хийх боломжоор хангах гэх мэт асуудлуудыг дэвшүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалт олон зүйлийн эхлэл байгаасай хэмээн онцолж байсан юм.