2022.06.21
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар иргэдийн саналыг сонсож байна
УИХ-ын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тухай” тогтоолын төсөл батлагдсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Баян-Адарга, Дадал сумын 120 гаруй иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдсон мэдээлэл хүргэж тэдний санал хүсэлтийг сонслоо.
Иргэд одоогоос гурван жилийн өмнө эцэг хуульдаа өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулиа өөрчилсөн бол 8 жил гар хүрэх ёсгүй. Тухайн асуудлыг яагаад яаран ярих болов, өөрчлөлт оруулах асуудлыг ил тод, үе шаттай танилцуулах, нээлттэй зарчмаар цаг хугацаа зарцуулж, нухацтай хандах ёстойг онцлов. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэж орсныг газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон хуулиа өөрчилбөл тухайн заалтыг хуучин хэвээр нь оруулах саналыг мөн ярьж байна.
Өнөөдрийн уулзалтад оролцсон дөрвөн сумын 220 гаруй иргэд, төрийн албан хаагчаас Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол улсын төрийн сүлдийг шинэчлэх асуудлаар санал асуулга авахад Хүний эрхтэй холбогдсон асуудлыг 100 хувь дэмжиж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn