2022.05.22
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллаж байна
Аймгийн эмч нарын яаралтай тусламжийн мэдлэг, ур чадвар дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Сургалтад 13 сумын 20 эмч нар хоёр хоногийн турш УНХЭ-ийн сургагч эмчийн багаас өдөр тутам тулгамдаж буй яаралтай тусламжийн арга барилын талаар зөвлөгөө авч, шинэ мэдээ, арга барилаас суралцав.
Мөн УНХЭ-ийн эмч нар Өлзийт тосгоны зарим иргэдэд эмнэлгийн үзлэг хийж зааварчилгаа өглөө. Цаашид энэ төрлийн сургалтыг аймгийн хэмжээнд тогтмол хийхээр болсон юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “ Цэрэг спортын дөл тоглолт” -нд оролцогч, тамирчид, эцэг эхчүүд, багш нартай эх оронч үзэл, хувь хүний хөгжил, хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч сэтгэлгээ, хандлагын талаар ярилцаж санаа, бодлоо солилцлоо.