2022.05.01

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллах хүрээнд Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвтэй танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Захирагчын ажлын албаны дарга Д.Ганцэцэг, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Батцэцэгтэй нартай уулзлаа.

Хэнтий аймгийн сумдын эрүүл мэндийн төвийн эмч нарын сургалтыг төрөх, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжын чиглэлээр Нэгдсэн 2-р эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж зохион байгуулах, “Эргэх холбоо” “Хүмүүнлэг, Эрүүл чийрэг, Бүтээлч Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Өлзийт тосгонд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Б.Бат-Эрдэнэ гишүүн Хэрлэн сумын Өлзийт тосгоны цэцэрлэг, сургууль, Иргэний танхим, Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж ЗАА-ны даргатай санал бодол солилцон ирэх жилүүдэд төлөвлөсөн ажлын талаар ярилцлаа.