2022.04.03

Жаргалтхаан сумын “Шагайн нээлттэй харваа” тэмцээн боллоо

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Жанчивын Машбат, Монгол улсын мэргэн Наранбатын Ууганбаяр нарын нэрэмжит “Шагайн нээлттэй харваа”-ны тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хүрэлцэн очиж, мэргэчүүлдээ хүндэтгэл үзүүллээ.

Сумын ИТХ, ЗДТГ, Шагайн харвааны салбар зөвлөлөөс зохион байгуулж буй уг тэмцээн аймгийн хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Тус сумын шагайн харвааны салбар нь олон жил тогтмол амжилт үзүүлж байгаа аймгийн шилдэг салбар зөвлөл юм.

Хэнтий аймаг үндэсний спорт болсон нэрэмжит уралдаанаа - түүхэн аялал жуулчлалын бодлоготой уялдуулан зохион байгуулах, мартагдсан өв уламжлалыг сэргээх зэрэг ач холбогдлыг нь өндрөөр үнэлж байна. Өөрөөр хэлбэл Өндөрхаан уулын шагайн тойром, “Өндөрхаан уулын хишиг барилдаан”, Сэцэн ханы хурд уралдааныг жил бүр зохион байгуулахаар болоод байна.

Түүнчлэн тус суманд 320 суудалтай сургуулийн барилгын явц, гүйцэтгэлтэй танилцаж, сумын орон нутгийн ажилтай танилцаж, иргэдтэй санал солилцлоо.