Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багт юнителийн сүлжээ тавигдахаар боллоо
2022.03.29

Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багт юнителийн сүлжээ тавигдахаар боллоо

Өнөөдөр /2022.03.29/ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбаттай уулзалт хийж, Хэнтий аймгийн сумд үүрэн телефоны сүлжээнд холбох асуудлаар зөвшилцлөө.

Уулзалтын үр дүнд Галшар сумын Баянбадрал багийн иргэдийг тус компанийн хөрөнгө оруулалтаар сүлжээнд холбуулахаар боллоо. Үүнчлэн хүсэлт ирүүлсэн Дадал сумын Агац, Биндэр сумын Дэлгэрхаан багийг Засгийн газрын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр хүсэлт өгөөд байна. Юнител группийн судалгааны баг ирэх тавдугаар сард Хэнтий аймагт судалгааны ажлаа эхэлнэ.

“Эргэх холбоо-52” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа багуудад хүрч ажиллахад багийн иргэдээс ирүүлсэн үүрэн телефоны сүлжээ тавиулах ажлыг дэвшүүлсэн. Дээрх асуудлаар тойргоос сонгогдсон гишүүд хэлэлцэж ирэх жилүүдэд шат дараатайгаар шийдвэрлэхээр болж, ийнхүү эхлэл нь тавигдаад байна.