2022.04.01

“Эргэх холбоо-52” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 4000 орчим иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Эргэх холбоо-52" хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн 38 багт хүрч 4000 орчим иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр АДБ-ийн Хан Хэнтий чуулгын мэргэжлийн уран бүтээлчид хамт хүрч, хоёр жил цар тахлын уршгаар царцаад байсан урлаг соёлын үйлчилгээг баг, сумын иргэдэд хүргэлээ.

Багийн иргэд хурлаа хийгээд ард нь бүжгээ зохион байгуулдаг бичигдээгүй хуультай. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм буурч, шар түвшинд шилжихтэй зэрэгцэн урлаг соёлын анхны шанг татсан уран бүтээлчдэдээ Ц.Идэрбат гишүүн талархал илэрхийллээ.