Жаргалтхаан сумын иргэдтэй уулзлаа
“Эргэх холбоо-52” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Идэрбат УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ нар аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Чогсомжавын хамт Жаргалтхаан сумын төвийн багийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрын онцлог шийдвэр, аймгийн нийгэм, эдийн засгийн талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр Жаргалтхаан ЕБС-н захирал н.Төмөрбаатар сургуулийн дотуур байрны засвар чанарын шаардлага хангаагүй, доторлогоогоо гипсэн хавтангаар хийсэн нь хүүхдүүдийн хөлд өртөж эвдэрсэн. Цаашид их завсарт оруулж өгөхийг хүслээ.
Мөн ахмад настан Н.Цэцэгмаа эмний үнэ хэрээс хэтэрч буйг дурдаж, иргэдийн өвчлөл маш их байгааг хэллээ. Хамаатан саднаа бараадаж өндөр үнэ төлж эрүүл мэндээ аварлаа. 13А маягтыг цахимаар шийдвэрлэх арга бий эсэх асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж өгөхийг хүсэв. Тэрээр аймгийн Засаг даргаас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгдөг үнэтэй тоног төхөөрөмжөө ашиглаж байна уу? Эзэн нь болж чадаж байгаа эсэхийг лавлав. Үүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс УИХ-ын гишүүний ёс зүй, ирцтэй холбоотой асуудлаар асуулт асуулаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудын хамт Жаргалтхаан сумын 240 суудалтай сургуулийн барилга угсралтын явц, ажилтай танилцаж, аймгийн Засаг даргын зүгээс ажлаа графикт хугацаандаа шуурхай гүйцэтгэх чиглэл хүргэлээ. Жаргалтхаан суманд баригдаж буй 240 суудалтай шинэ сургуулийн барилгыг энэ онд хүлээх авах бол шинээр 50 ортой цэцэрлэгийн барилга баригдаж байгаа юм.
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт “Эргэх холбоо-52” Иргэдээ сонсох уулзалтыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулсан бөгөөд нийтдээ аймгийн 21 сум, тосгоны 79 багт ажиллаж, 11 мянга шахам иргэдтэй биечлэн уулзаад байна.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
2024.12.26
2024.12.12
2024.12.11