Биндэр сумын Дэлгэрхаан багт Юнителийн 4G сүлжээ нэвтэрлээ
10 дугаар сарын 22-ны өдөр Биндэр сумын Дэлгэрхаан багт үүрэн холбооны оператор Юнителийн 4G сүлжээ нэвтэрч нээлтээ хийлээ. Засгийн газрын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр сүлжээнд холбох санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.
Энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Биндэр сумын Нутгийн зөвлөлийн дэд дарга С.Ононбаяр, Биндэр сумын ИТХ дахь МАН бүлгийн төлөөлөгч, идэвхтэн гишүүд уг асуудлыг анх уламжилсан бол тавдугаар сарын 15-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын "Эргэх холбоо-52" иргэдээ сонсох уулзалтын үеэр ард иргэдийн зүгээс уламжилсан хүсэлт ийнхүү ажил хэрэг боллоо.
Энэ намар Дадал сумын Сэрүүн галттай, Галшар сумын Баянбадрал багийг сүлжээнд холбох ажлыг Юнител группт хүсэлт тавьж, Юнителийн зүгээс хөрөнгө гаргаж сүлжээ тавьсан бол, Биндэр сумын Дэлгэрхаан, Дадал суман Агац багийг сүлжээнд холбох санхүүжилтийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэж байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.12.06