УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах эсэхийг хэлэлцэнэ
2010.01.04

УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэнэ

  1. Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  2. Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  5. Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 12 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  7. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл / Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  8. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  10. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  11. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Нүүрс, газрын тос, ураны хайгуул олборлолтын өнөөгийн байдал, цаашдын зорилт”.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.