Зэвсэгт хүчнийг барилга инженерийн ангитай байхаар хуулийн төсөблд тусгажээ
2009.12.25

Зэвсэгт хүчнийг барилга инженерийн ангитай байхаар хуулийн төсөблд тусгажээ

Улс орны бүтээн байгуулалтын цар хүрээ улам тэлж байгаа энэ үед Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт малтмалын томоохон орд газрууд, “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргийн зохих мэргэжлийн анги, салбарыг байгуулахын зэрэгцээ улс орны стратегийн чухал ач холбогдол бүхий эдгээр орд газруудын аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагыг харгалзан төсөл санаачлагчид Зэвсэгт хүчний тухай хуулийн зохих заалтад нэмэлт оруулж, зэвсэгт хүчнийг барилга инженерийн ангитай байхааар зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой, бие даасан хөгжлийг дэмжих тухай төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зэвсэгт хүчнээс улс орны томоохон бүтээн байгуулалтад оролцох нөхцөлийг бүрдүүлэх, барилга инженерийн анги байгуулах эрх зүйн орчин хуульчлагдах ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.