Хэрэглэгчдийнхээ утасны яриаг чагнах эрхтэй болно
2009.12.23

Хэрэглэгчдийнхээ утасны яриаг чагнах эрхтэй болно

Өчигдөр УИХ-ын Эдийн засаг, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн юм. Өмнө Хэврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх эсийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын Чуулган хаалттай хуралдаан хийж байсан билээ.

Хэрэв хуулийг баталбал гар утасны операторууд тусгай төхөөрөмж суурилуулан хэрэглэгчдийнхээ утасны яриаг чагнах эрхтэй болох юм. Үүнийг хүний эрх ноцтой зөрчсөн хэрэг болно хэмээн цөөнгүй гишүүн үзсэн учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнгөрсөн хавар хойшлуулж байв. Хүний наймаа, хар тамхины худалдаа зэрэг шинэ төрлийн онц ноцтой хэрэг гарахаас сэргийлж тодорхой бүлгийн хүмүүсийн гар утасны яриаг сонсох зайлшгүй шаардлагын үүднээс ийм хууль батлах хэрэгтэй байгаа хэмээн тухайн үед хуулийн төслийг санаачлагчид хэлж байсан юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.