Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
2009.12.28

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон орны хувьд, үндэсний хууль тогтоомжоо Конвенцид нийцүүлэх, түүнчлэн албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн ял хариуцлагыг нэмэгдүүлэх замаар авлигын гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үндсэн зорилготойгоор эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулжээ.


Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд зааснаар албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх ял, хариуцлага тооцох арга хэлбэр сул, өмчийн эсрэг бусад хэргүүдэд оногдуулах ялаас харьцангуй доогуур байгаа нь нийгмийн шударга ёс алдагдахад хүргэж байгааг ажлын хэсэг хуулийн үндэслэлээр тайлбарлалаа. Нийтдээ 14 төрлийн нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлд, мэргэжлийн байгууллагууд, судлаачид, гадаадын экспертүүдийн санал зөвлөмж зэргийг тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.