Жак Уэтерфорд "Чингис хаан" музейд илтгэл тавьлаа
2022.11.24

Жак Уэтерфорд "Чингис хаан" музейд илтгэл тавьлаа

Жак Уэтерфорд гуайтай 2007 оноос хойш танилууд билээ. Анх анд найз "Жак Уэтерфорд " сангийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд танилцуулснаас хойш цөөнгүй уулзах завшаан тохиож байлаа. Намуун дөлгөөн,товч тодорхой яриатай эрдэмт хүн байна гэсэн сэтгэгдэл төрж байсан яг хэвээрээ.

Өнөөдөр Жак "Чингис хаан" музейд илтгэл тавьлаа. Монгол түүх соёл, өв уламжлалын хувьд АУГАА орон хэвээрээ. Дэлхий Монголыг ойлгох өдөр ирнэ хэмээн тэрээр итгэл төгс өгүүлж байна. Үзэгдэх зүс нь ГАДААД хүн авч үл хувирах зүрх сэтгэл МОНГОЛ хүн билээ тэр.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn