2022.11.30
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах талаар Японы зам гүүрийн инженертэй уулзав
Уулзалтаар Улаанбаатар хотын гол уулзварууд ямар шалтгааны улмаас түгжирч буйг судлаад, тооцоолол гаргасан хувийн туршлагаа хуваалцсан байна.
Тэрээр өнгөрсөн жилүүдэд манай улсад хэрэгжсэн төслүүд дээр ажилласан туршлагатай инженер юм. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөлд тулгуурлан, уулзваруудын дахин төлөвлөлтийг хийж, гүүрэн гарцын шинэ шийдэл боловсруулсан байна.
Энэ төлөвлөлт хэрэгжвэл өнөөдөр 12 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл 35 км цаг хүртэл хурдлах боломжтой гэсэн тооцооллыг Япон инженер танилцуулж байгаа юм.
Мөн метроны талаар ч санаа бодлоо хуваалцжээ. Метро барихдаа хүрвэл нийтийн тээврийн сүлжээтэй маш сайн уялдуулах ёстойг сануулсан аж.