Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой
2022.12.13

Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой

Сүүлийн хоёр парламентад МАН эрх барьж байгаа. Тиймээс энэ бүх хариуцлагыг МАН хүлээх ёстой. Хариуцлагаас бултах гэж ямар нэгэн арга сүвэгчилж байгаа бол бид хүлээж авахгүй.

Гадаа цугласан иргэдийн 15 хувь нь нүүрсний хулгайн асуудлаар, бусад 85 хувь нь амьдрал хэцүү байна гэж бухимдаж байна МАН өөрсдөө шүгэл үлээгээд шударга юм шиг харагдаж байна. Тийм биш. Анх олон улсын байгууллага нүүрсний хулгай чинь том хэмжээнд хүрлээ гэдгийг гаргасан шүү.

Бид иргэдтэйгээ хамтарч, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой. Учир нь үнэхээр ийм ашигтай байгаад, олон их наяд төгрөг эргэлдэж байгаа бол яагаад ард түмэнд ашгийг нь өгөхгүй байгаа вэ. Тиймээс үүнийг шаардах ёстой.

АН-ын бүлэг хувийн хэвшил рүү дайрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй‼ Янз бүрийн хууль зөрчсөн асуудлаар хяналт шалгалт хангалттай ордог. Хяналтаа хийгээд явахгүйгээр хувийн өмчлөл рүү нь халдаад шууд төрд авдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй"

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn