2022.12.16

Б.Энхбаяр: Ард түмнээс давсан эрх ашгийг хэзээ ч зөвшөөрөхгүй

УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Бид 27 жилийн дараа төрийн өмчийн хуулийн шинэтгэлийг хийж гэж байна. Тус хуулийг 27 жилийн өмнө буюу 1995 онд баталж, 1996 онд З.Энхболд анхны төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж эхэлсэн. Энэ хууль нь социализмын үед төвлөрсөн байсан бүхий л төрийн өмчүүдийг хувьд шилжүүлэх агуулгаар батлагдсан хууль байсан. Өөрөөр хэлбэл төрийн өмчүүдийг хувьд шилжүүлэхтэй холбоотой хувьчлах хууль байсан.

Бид энэ хуулиар 27 жил явсан. Энэ хуульд тухайн үед тооцоогүй вэ гэхээр, 1990 онд хяналттай байсан бүхий л механизмуудыг устгаж өөрчилсөн. Өнөөдрийн баялгийн тэгш бус хуваарилалт, шударга ёс алдагдсан хувьчлалуудыг хийсэн гэж хэлж болно. Энэ хувьчлалаас хамгийн их өрмийг нь авсан хүмүүс нь Улстөрд орж, шийдвэр гаргаж эхэлсэн. Х.Баттулгаас эхлээд мах, талх, буудал гэх мэт бүгдийг авсан. Ингээд дараа нь улсын ерөнхийлөгч, төмөр зам, нүүрс гээд юутай ч холбогдсон юм мэдэхгүй. Өөрийнхөө компанийг байгуулсан нэр нь утгатай байсан юм байна лээ. “Жэнко” гэдэг чинь загалмайлсан эцэг УСК дээр гардаг мафийн компанийн нэр шүү дээ. Одоо тэрээр киноныхоо гол дүрийн баатар буюу хамгийн том хулгайны загалмайлсан эцэг болж дүр ээ амьдрал дээр хэрэгжүүлжээ.

Ард түмэн, улс эх орны эрх ашгаас давсан эрх ашгийг Монголын ард түмнээс хэн ч зөвшөөрөхгүй. Бид хаант засаглалтай байх үедээ ч гэсэн ард иргэд, газар ус, шороо, байгалийн баялгийнхаа ашиг сонирхлоос давсан хэнийг ч толгой дээрээ залж байгаагүй. Өмчийн асуудал гэдэг маань үндсэндээ эзэнгүй, тухайн үедээ шийдвэр гаргаж байсан улстөрчдийн төлөөлөл болсон хүмүүсээс хөдөлмөрийн баатар, гавьяат болж гайхшируулж байсан. Төрийн шагнал буюу төрийн нэр хүндийг "авлигын зэвсэг" болгож хувиргасан. Одоо бүх юм илэрч байна. Өнгөрсөн онд миний бие энэ тухай УИХ дээр хэлж байсан. "Тавантолгой тойрсон асуудлууд нь тун удахгүй цөмийн бөмбөг болж тэсэрнэ” гэж.

Одоо харин жас ёсоор илэрч байна. Хулгайчдыг цэвэрлэх ажилд хуулийн байгууллага орж байна. Харин УИХ-ын гишүүд бид юу хийх вэ. Бид дахин ийм асуудал гаргахгүйн тулд эрх зүйн шинэтгэлийг хийх ёстой. Тэр нь одоо бидний хэлэлцэж байгаа “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль ” юм. Өмч өө эзэнтэй, харуултай, хяналтай хариуцлагатай болгоё гэдэг хуулийн шинэтгэл юм.  Үүнийг хийхгүй, дэмжихгүй гэвэл 1997 оны эзэнгүй, өмчийн хуулиараа буюу нэг ёсондоо хулгайгаа үргэлжлүүлье л гэсэн. Тиймээс дэмжиж байна.