УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Бид хувийн хэвшлийнхээ баяжчих вий хэмээн айдаг юм шиг байгаа юм. Хувь ч бай, хувьсгалынх ч бай компаниудаа чадал оруулах, цаашид томрох, хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжоор хангаад явах ёстой. Ийм байтал, манайхан төлөг болоогүй байхад нь нухчих гээд байх юм. Эдийн засгийн бодлого ч хувийн хэвшил зүг чиглэх ёстой. Тиймээс энэ тогтоолын төслийг дэмжээд явах нь зөв.
УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тогтоолын төслийг бидний хэсэг гишүүд нэлээд эртнээс ярьсан. Ийн хагас жилийн дараа батлагдах гэж байх шиг байна. Цаг үеэ ч оллоо гэж харж байна. Нүүрсний хулгайг, нэг компани, нэг хэсэгтэй уяж харж болохгүй. Хэдэн хүн шоронд суулгаад ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. “Эрдэнэставантолгой” компанийн түүхийг хар. Бүх захирлууд нь шоронд сууж байна. Энэ нь засаглал болохгүй, хяналт байхгүй, УИХ-аас илүү эрх мэдэлтэй. Монгол Улсын 2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын дүн, гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3.5 их наяд. Гэтэл “Эрдэнэставантолгой” компанийн 2023 оны хөрөнгө оруулалтын дүн 4.2 их наяд төгрөг. Энэ нь ганцхан жилийн хөрөнгө оруулалтын төсөв шүү дээ. Үүнийг ард түмний мандатгүй хэдхэн хүн баталж байгаа. Үүнээс л хулгай явагдаж байна. Төсөв болгоны үеэр залуу гишүүд болон эдийн засаг ойлгодог хүмүүс хэлдэг үүний талаар хэлсээр ирсэн. Тэгэхээр тогтоолын төсөл орж ирж байгаагийн үндсэн санаа нь, ард түмний мандат аваад, олон түмний өмнөөс ажиллаж байгаа л бол улсад байгаа бүх юмыг харж, үүний талаар ярих ёстой. Олон улсын байгууллагууд ч гэсэн зөвлөдөг. Ингэхдээ тэд, "төрийн өмчийн уул, уурхайн компаниудаа цэгцлэх хэрэгтэй. Улсын төсвөөс том төсөв тэнд шийдэгдээд байна, үүнийг болиоч ээ !" гэдэг. “Зэрэгцээ төсөв” ч гэж нэрлэдэг. Төрийн компаниудаасаа салж чадсан нь хөгжөөд явж байгаа. Уул, уурхайн компани төрийн өмчийнх байгаад амжилт олсон 2,3 жишээ л дэлхийд байгаа. Тийм учраас олон нийтийн хяналтад нь оруулах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-д үг хэлж танилцуулахдаа, төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болгох багц хуулийн төсөл өргөн барина хэмээсэн. Энэ маш зөв алхам юм. Тиймээс энэхүү тогтоолын төслийг эргэлзээгүйгээр баталж өгөөч хэмээн хүсэж байна.
УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Харин ажлын хэсгийн өргөн бүрэлдэхүүнтэй гаргаж, ард түмэн үр өгөөжийн хүртэх ёстой ТӨК-ийг эзэнтэй болгож, бүртгэл хяналтаа сайн зохицуулж гаргах ёстой. Суурь харилцааг сайн зохицуулж байж үр дүн гарна. Засгийн газар, Төрийн өмчийн хорооны чиг үүрэг бүрхэг байна. Бид тусгай хуулиар зохицуулна гэж ярьж байгаа ч өмчийн удирдлагыг хаанаас томилж хэрхэн хариуцлага тооцох талаар энэ хуульд оруулах ёстой. Харин задаргаа нь дараагийн хуульдаа оруулах хэрэгтэй. 2023 оны төсөв батлахдаа дагуулж тогтоол баталсан. Төрийн удирдлагын ажил тунгалаг байх ёстой. Төрийн өмчийн үр өгөөж, төсвийн зардлыг бууруулах асуудал маш томоор гарч ирнэ. Яагаад гэвэл төрийн байгууллагын байр ашиглалт тогтмол зардал хурдтай явж байна.Үүнд хэн хяналт тавьж явах вэ, Яаж зардлаа бууруулах вэ.Байр түрээслэх, түрээслүүлэх асуудлыг хэн хэрхэн хариуцах вэ.
УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н. Энхболд: 1993 онд төрийн албаны шинэчлэлийн тухай маш том төсөл МУ-ын Засгийн газраас гадны тусламж, хөрөнгө оруулалтаар эхлүүлж байсан. Гол зорилго нь төр, улстөрийн алба мөнгө 2-ыг хол байлгая. Бизнес улс төр хоёрыг хол байлгая гэсэн санаатай Үндсэн хуульдаа нийцүүлэн энэ том ажлыг эхлүүлсэн юм. Төрийн албаны тухай хууль олон өөрчлөгдөж байгаа. Үүнийг ажиглахаар алхам алхмаар ухраад байна. Бүүр сүүлдээ төрийн өмчтэй томоохон компаниуд дээр улс төрийн төрийн албаны хүмүүсийг ТУЗД-нь оруулж томилдог болсон. Тухайн үед нь энэ болохгүй, шинэчлэлийн бодлогоо зөрчөөд байна гэж хэлдэг байсан. Олонхын шийдвэрээр явдаг. Өнөөдрийн шуугиан тарьж байгаа асуудал үүнээс болсон. Засгийн газар, яам бодлогоо боловсруулна. Яг гүйцэтгэх ажлыг агентлаг хийнэ. Үе үеийн алдаатай бодлогын хор уршиг өнөөдөр гарч байна. Энэ тогтоолын төсөл цаг үеэ олж орж ирлээ. гэхдээ хувийн хэвшил чадахгүй төр зайлгүй авч явах ажлаа эрэмбэлэх хэрэгтэй.
УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Гэхдээ байнгын хороон дээр нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр, цаг гарган сууж гаргах шаардлагатай гэж бодож байна. Дотор талд нь авах, гээх юмнууд байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтыг тавьж байгаа газар гэж ойлгодог. Энэ газрын статусыг дордуулахын сацуу хүчгүйдүүлсэн. Төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт, хяналттай холбоотой асуудал гурван толгойтой болчихсон. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Ийм байдлаар явбал хулгай луйвар дийлдэхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар чинь Засгийн газрын тохируулагч агентлаг байсныг хэрэгжүүлэгч агентлаг болгочихсон. Одоогийн хуулиар “хороо” болох юм байна лээ. Хамгийн гол нь хамтын удирдлагатай агентлаг байх гэсэн зарчим байх нь зөв эсэхэд эргэлзэж байна. Хэлэлцэх эсэхийг дэмжээд явна, гэхдээ төрийн өмчийн удирдлагад зохицуулалт хийж байдаг, бодлогоор хангаж байдаг, хянал тавьж байдаг бүтэц байх юм уу. Тухайн бүтэц нь ямар байх юм. Хамтын удирдлагын зарчим засгийн газрын агентлагт байх нь зөв үү, буруу юу гэх мэт ярих асуудалд олон байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.