2023.01.05
"Монгол Улсын Ардын болон Гавьяат багш нар" нэртэй судалгаа бүхий эмхэтгэл хэвлэгджээ
Монгол Улсын гавьяат багш С.Марта, З.Янжмаа нарын санаачилгаар "Монгол Улсын Ардын болон Гавьяат багш нар" нэртэй томоохон судалгаа бүхий эмхэтгэл хэвлэгджээ.
Монгол Улсад 1942 онд "Гавьяат багш' хэмээх эрхэм хүндтэй цол бий болсон цагаас эхлээд өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат багш 800 гаруй төрсөн байна. Энэхүү номд төрийн эрхэм хүндтэй цол хүртсэн багш нарыг төрсөн нутаг ус, арга туршлага, ажлын бүтээл, багшлах ур чадвар зэрэг олон талын мэдээллийг багтаажээ.
Түүнээс гадна боловсролын салбарын статистик үзүүлэлт бүр дээр боловсруулалт хийж, алдар цолтой багш нарын заах арга, шинэ санаачилгын сан хөмрөг бүрдүүлсэн зэрэг өргөн агуулгатай, залуу багш нарт танин мэдэхүйн өндөр тустай, өгөөж ихтэй бүтээл болжээ. Боловсролын салбарынхаа түүхийг онцлон дурдах ёстой өвөрмөц сэдвээр түүхэн эмхэтгэл бүтээсэн С.Марта, З.Янжмаа багш нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдмийн их уурхайг нээсэн энэхүү нандин бүтээлийг мэргэн мэлмийдээ тольдож, оюун ухаандаа рашаан мэт шингээж, багш бүр өөрийн ширээндээ залах болтугай.