2023.01.27
Аялал жуулчлалын чиглэлээр Япон улсын зөвлөх ажиллаж эхэллээ
Шинэ нисэх онгоцны буудлын ачаалал лаах чадварыг сайжруулах, алдаа гаргахгүй байх, менежментийг сайжруулах талаар хамтран ажиллах санал солилцлоо.
Аялал жуулчлалын бодлогыг Монгол Улсын Засгийн газар гарган ажиллаж байгаа бөгөөд Япон Улсаас JAPAN AIRLINES (JAL) -г Монгол Улсад нисгэх, Япон жуулчдад зориулсан маршрут, стандарт, аялалын бүтээгдэхүүнийг танилцуулах, хамтарсан аялал жуулчлалын форумыг 4, 5-р сард зохион байгуулах гэх мэт санал солилцсон уулзалт боллоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс руу аялах Япон жуулчдын тоог нэмэгдүүлэх, Япон Улсын жуулчдад зориулсан аяллын маркетинг сурталчилгааг хийх тал дээр харилцан ашигтай, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дурдав.
Түүнчлэн Монгол Улсын аялал жуулчлалын салбарын цаашдын боломж, Японы аялал жуулчлалын ААН-ийг Монголын зах зээлд нэвтрэхэд чиглэсэн хамтарсан форум уулзалтыг зохион байгуулах, ЖАЙКА-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд:
- Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нөөц бололцоо, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар судалгаа хийх,
- Япон жуулчдад зориулсан стандартыг бий болгох,
- Япон жуулчдад зориулсан аялал жуулчлалын тусгайлсан маршрутыг батлах,
- Япон жуулчдад зориулсан байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтарч ажиллахаар болов.
- Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, орлогч дарга Ёшимүра Токүжи, Аялал жуулчлал хариуцсан зөвлөх Макино Такахико, Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч Накамүра Кэйго, төсөл хариуцсан мэргэжилтэн Т.Түмэн-Өлзий, С.Бүрэнжаргал нарыг хүлээн авч уулзлаа.