
2023.01.27
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлэг болов
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалт хэлэлцүүлгийг МҮЭ-ийн холбооноос аймаг нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны гишүүд, идэвхтэн сонгуультнуудыг хамруулж, танхим, цахим хэлбэрээр МҮЭСТО-нд зохион байгууллаа.
Санал авах уулзалт хэлэлцүүлгийн эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нээлтийн үг хэлж НД-ын багц хуульд хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг тусгах, иргэдийн саналыг цуглуулах хэлэлцүүлгийг МҮЭ-ийн холбооноос үе шаттай зохион байгуулж байгааг онцлон хэллээ.
Үргэлжлүүлэн ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр "Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн гол агуулга заалтуудын танилцуулга"-ыг хийв. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлэх ба МҮЭ-ийн холбооны 21 аймаг 14 салбарын гишүүн байгууллагын ҮЭ-ийн гишүүн идэвхтэн сонгуультнууд тус хуулийн төсөлд санал байр сууриа илэрхийлэх юм.