Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогч Ардын Их Хурлын депутатууддаа хүндэтгэл үзүүллээ
2023.02.13

Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогч Ардын Их Хурлын депутатууддаа хүндэтгэл үзүүллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан Зам тээврийн салбар болон Ховд аймгийн гаралтай Ардын Их Хурлын депутат эрхэм ах нар болох Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн шагналт, зүрхний мэс засалч Н.Баасанжав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, Зам тээвэр аялал жуулчлалын сайд асан Р.Раш, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, УБХ, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү, Монгол Улсын Гавьяат хуульч, УБХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан Г.Нямдаваа нарыгаа хүндэтгэн хүлээн авлаа.

Тэдэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжилж, Засгийн газрын тэргүүний санаачилгаар эмхэтгэсэн “Үндсэн хуулийн эх сурвалж” 11 боть номыг хүндэтгэн гардууллаа.

Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогчид бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх эрх чөлөөг Үндсэн хуулиараа дархлан хамгаалж, тунхаглан баталгаажуулсан гавьяатнууд юм.

Тэд маань 31 жилийн түүхтэй Үндсэн хуулиа хэрхэвч дордуулсан өөрчлөлт хийж болохгүй шүү гэдгийг аминчлан захиж байлаа.