Улсын аварга тариаланч хамт олонд шагналыг нь гардууллаа
2023.02.16

Улсын аварга тариаланч хамт олонд шагналыг нь гардууллаа

Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Төв аймгийн Аргалант сумын "Хос бэрс" ХХК-ийн хамт олонд шагналыг нь гардууллаа.

Удам дамжсан тариаланч Н.Сүхбаатар захиралтай "Хос бэрс" ХХК нь 2009 оноос хойш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, сүүлийн 3 жилийн дунджаар 2000 га эргэлтийн талбайд 1250-1800 га-д улаан буудай, таримал тэжээл тариалж, нэгжээс 12-14 цн улаан буудай, 3 тн тэжээл тогтмол хураан авсан өндөр амжилт үзүүлсний зэрэгцээ 25-29 иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Газар тариалангийн салбарт олон жил тогтвортой үр бүтээлтэй ажиллаж, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн "Хос бэрс" ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, айлчлан ирж буй харагчин туулай жилд арвин их ургацтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөл өргөе.