УИХ-ын гишүүд сагс тоглоно
2010.01.28

УИХ-ын гишүүд сагс тоглоно

Тэмцээнд оролцох УИХ-ын багийн ерөнхий дасгалжуулагчаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, дасгалжуулагчаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, менежерээр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Загджав нар ажиллах юм байна.   Баг дараах  12 гишүүнээс бүрдэх ажээ.

Багын довтлогчоор Д.Батбаяр (МУ-ын Гавъяат тамирчин), УИХ-ын гишүүг, Ерөнхий сайд С.Баятболд (Сагсан бөмбөгийн дэд мастер), УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, (Сагсан бөмбөгийн II зэрэгтэй), УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар тоглох бол Багийн холбогч тамирчнаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт (гар бөмбөгийн I зэрэгтэй ), Л.Гүндалай, Ц.Мөнх-Оргил нар тоглох ажээ. Харин багийн хамгаалагч тамирчин хэмээн хариуцлагатай үүргийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Н.Энхболд,  УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Д.Загджав, Д.Очирбат нар үүрэх ажээ.

УИХ-ын эрхэм түшээдийн эсрэг УИХ-ын Тамгын газрын албан хаагчид өрсөлдөх бөгөөд тус багт УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Балган, Э.Эрдэнэсүрэн, Л.Лхагвасүрэн, Л.Батмөнх, УИХ-ын Тамгын газрын референт Ц.Батбаяр, Г.Батмөнх, УИХ-ын дэд даргын туслах Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын шинжээч А.Амартүвшин нар тоглох ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.