Шинээр  таван хүн чулуу олж соёлын өвд бүртгэлээ
2010.01.22

Шинээр таван хүн чулуу олж соёлын өвд бүртгэлээ

Шалгалт хийх явцад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд урьд өмнө мэдэгдээгүй таван хүн чулуу байгааг илрүүлжээ. Энэ таван хүн чулууг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд  бүртгүүлсэн байна. 

Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануй багийн нутагт Монгол соёлын биет өвийг хамгаалах нийгэмлэгийнхэн газарт булаастай байсан 22 буган хөшөөг сэргээн босгож, газар дээр нь суурь цутган байрлуулав.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг  Тамгат хавтан, Долоод багийн нутагт байсан хүн чулуун хөшөө зэргийг Их аварга амралтын хашаанд зөөж авчирсан байсныг  хуучин байсан газарт нь буцааж байрлуулсан байна.

Орхон, Дундговь, Дархан-Уул, Баянхонгор аймгууд шинээр булш, дурсгалуудыг илрүүлэн олж, бүртгэн байршлыг нь тодорхойлж, бүртгэлд авжээ. Дорнод аймгийн Булган сумын нутаг Холбоо толгойн орчимд устаж үгүй болох аюул тулгараад байсан гурван булшинд МУИС-ийн НШУС-ийн судлаачид авран хамгаалах малтлага хийлээ.

Увс аймгийн Улаангомоос Тариалан сум хүртэлх 15 км  авто замын трасст  өртсөн найман булшийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс судлаач урьж дүгнэлт гаргуулаад байна.
Дархан-Уул аймгийн Түүх, соёлын дурсгалт болон аялал жуулчлалын газрын зургийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн зэрэг ололттой талууд байсан байна.

Шалгалтын явцад  МХЕГ, Дорноговь аймгийн МХГ, Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран Замын-Үүд  суманд  “Түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт” сэдэвт семинарыг зохион байгуулж  зүүн  сумдын Засаг дарга, соёлын болон байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг оролцуулсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.