Жанжин Сүхбаатарын хөшөөг шинэчилнэ
2009.10.30

Жанжин Сүхбаатарын хөшөөг шинэчилнэ

Д.Сүхбаатар жанжны хөшөөг шинэчлэн засах ажлын хэсгийг байгуулжээ. Уран барималч Б.Чоймболын бүтээсэн уг хөшөөний суурь, нүүрний бичээс, хоёр талын релеф зургийг хүрэл болгох юм байна. Мөн хөшөөг тойрсон 14 ширхэг гинжит арсланг байгалийн чулуугаар иж бүрэн бүрэх аж. Хөшөөг шинэчлэх ажлыг Монголын урчуудын эвлэлийн холбооны уран бүтээлч Ж.Дүүрэнтөгс ахлагчтай уран барималчдын групп, "Монголын мэргэжлийн чулуучдын холбоо", "Уран сийлбэр" ХХК хамтран гүйцэтгэх бөгөөд зөвлөхөөр Монгол Улсын ардын зураач, УГЗ Д.Амгалан, Монгол Улсын ардын зураач Б.Чогсом нар ажиллаж байна. Гэхдээ төрийн шагналт УГЗ С.Чоймболын уран бүтээлийн зохиогчийн эрхийг хүндэтгэж хөшөөнд өөрчлөлт оруулахгүй гэнэ. Шинэчлэн засах ажил ирэх оноос эхэлж, 2010 оны улс тунхагласны баяраар хүлээлгэн өгөх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.