Монголд мутаци, коронавирусийн шинэ хувирал байгаа юу?
2021.01.08

Монголд мутаци, коронавирусийн шинэ хувирал байгаа юу?

-МУТАЦИ (ШИНЖ ХУВИРАЛ)-ЫГ ХЯНАЛТААС АЛДЧИХВАЛ ЯАХ ВЭ?

Дэлхийгээр нэг тархан яригдаад байгаа МУТАЦИ гэдэг нь ШИНЖ ХУВИРАЛ гэсэн утга юм. Өөрөөр хэлбэл, "COVID" түүх болон үлдлээ. Эрдэмтэн судлаачдын эл концепцыг ДЭМБ үндсэнд нь хүлээн зөвшөөрсөн байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Т.Гебрейесус: ”2021 онд хүн төрөлхтөн коронавирустэй биш түүний шинж хувирал (мутаци)-тай тулах болж байна” гээд хэлчихлээ.

Дэлхийн шинжпэх ухааны хандлагыг, эрдэмтэн судлаачдын урьд нь төсөөлж байсан үзэл баримтлалыг коронавирусийн шинж хувирал углуургаар нь өөрчилж орхив. Улс орнуудын Засгийн газрууд эндээс, түргэн цочоо авч шинэ шинэ бодлого стратеги гарган хэрэгжүүлж эхэллээ. Стратегийн эн тэргүүний зорилго нь өрсөх, хурдлах цаг хожих гэдэг нь ойлгомжтой. Учир нь коронавирусийн шинж хувирал нь ковидоос 70 хувь илүү хурдан тархалттай, зарим хувилбар нь онц аюултай, шинж тэмдэг гэх юмгүй шууд ороод ирдэг, голомтоос хувилагдах, тэсэрч дэгдэх хэлбэрээр тархдаг гээд олон шинжүүд нь ил болсоор байна.

Улс орнууд ч нэгэнт ковид байхгүй юм чинь шинж хувирлын ямар хувилбар нь улс оронд нь яваад байгааг маш хурдан тогтоож таарсан стратеги тактикийг баримтлан яах ийхийгээ шийдвэртэй тогтоож эхэлж байна. Улс орнуудын дэвшүүлж хэрэгжүүлж байгаа концепци, үзэл баримтлалууд нь өнгөрсөн туршлагаас олсон сургамж, алдаануудаас гарсан дүгнэлт, судалгаа, шинжилгээ, элдэв төрлийн сорилго, сорилтын үр дүн, олон юманд тулгуурлаж байна. Дахин алдаж болохгүй гэдгийг ойлгосон ухаарал дээр баттай суурилж байна.

Коронавирусийг анх илрүүлснээс хойш 400 хоног өнгөрчээ, энэ хугацаанд юу амжуулав, хүн төрөлхтөн ямар байдалд үлдэв гээд дүгнээд бодохоор, тулалдааны эхний үе шатанд коронавирусийн ялалтаар дууссан дүр зураг харагдаж байна.

Энэ хугацаанд коронавирусийн дэлхийн тархалт 84 сая гарч бүртгэгдэн, 60 сая нь хүндрэлээс гарч, 1,8 сая хүн амь насаа алджээ. Вирусын эсрзг эмчилгээ, эм тариа гэж байхгүй, системийн болон суурь өвчнийх нь вирусээр өдөөгдсөн дарангуйллыг илааршуулах л эмчилгээ явагдлаа. Халдвар авагчдын 80 хувь нь зовлонг биеэр эдлэн үндсэндээ биеийн эсэргүүцлээрээ даван туулж халдвараас гарч чадсаныг ДЭМБ онцгойлон тэмдэглэсэн байгаа. Хөнгөн хэлбэрээр халдвар аваад эдгэрсэн хүний цусанд антител бий болчихож байгааг олж тогтоосон нь харин том олз болж, хүмүүсийн сэтгэл санаа бага ч атугай тайвширч байна. Нэгэнт хөнгөн тусаад өнгөрсөн бол цусанд антител үүсч, биенд антиген сууж насан туршдаа айх аюулгүй тайван амьдрах нөхцөл улам бүр нэмэгдсээр байна. Антител удамшиж байгааг нээсэн нь шинжлэх ухааны томоохон ололт юм.
2020 онд ковид биш мутацитай хийх тулаанд манайх ч гэсэн бахь байдгаараа ковид гээд яриад байвал ичгэвэртэй байдалд орохоор болчихпоо. Дэлхийн тэмцлийн гол стратеги нь СҮРГИЙН ДАРХЛАА юм. СҮРГИЙН ДАРХЛАА гэж юу вэ?

Хүн амын дийлэнх олонхид вирусийн халдвар тархан хамтын дархлаа үүсч нийгмээрээ тухайн төрөл вирусийг сөрөн зогсох хамгаалалттай болохыг популяцын буюу энгийн хэлээр СҮРГИЙН ДАРХЛАА гэж хэлнэ.

Энэ нь дэлхийн олон дархлаа судлаачдын нэгдсэн ойлголтоос ургуулан гаргаж авсан томьёолол юм. Сүргийн дархлаа нь дотроо гурван төрөл байна. Зохион байгуулалттай дархлаа буюу энэ нь вакцинжуулалт, ердийн буюу ландшафт дархлаа ч гэж бас байгаа. Ердийн байдлаар халдвар авсан хүний тоо халдварлалтын босго гэж яриад байгаа тэр 60 хувьд аяндаа хүрэхийг хэлээд байна. Энэ дашрамд дурдахад том гүрнүүд вакцины бизнест эргэлт буцалтгүй орцгоолоо.

Манайх энийг дуурайн сүржигнэх хэрэггүй юм. Вакцинжуулалтын талаар ЭМ-ийн сайд Мөнхсайхан, хожмын үр дагавраас нь болгоомжилсон байр сууриа илэрхийлж байгаа харагдсан. Энэ нь ч эмнэл зүйн талаасаа үндэслэлтэй, хүлээзнэсэн нь хожно гэж бодож байна. Голомтоор дэгдэж байгаа халдвар энгийн ковид биш, шинж хувирал нь гүнзгийрэх тусам улам хэрцгий аймшигтай болон хувирч байна. Энэ үндэслэлийг ойлгохын тулд вакцинжуулалтыг эхлүүлсэн улс орнуудыг нэг бүрчлэн судлах ёстой. Нөгөөтэйгүүр, коронавирусийн ерөнхий шинж хувирал, түүний тархаж байгаа хувилбаруудыг маш сайн судалж байж жинтэй дуугарах ёстой юм.

Английн шинж хувирлын анхны хувилбарууд гэхэд л тархалт нь их хурдтай байсан болохоос тийм хэрцгий байгаагүй. Гэтэл сүүл рүүгээ илэрч байгаа хувилбарууд аймшигтай харгис, паталогийн өөрчлөлт өгч, тархины эд эсийг гэмтээж, улмаар ген рүү довтлож байна. Симптом нь маш хатуу яс нь үйрч, булчин шөрмөс нь тасарч байгаа мэт байж суухын аргагүй өвдөлт өгч байна. Амьдын тамд унаж байна, энэ бол аюул.

Үүнээс үүдэн Англичуудын Швед, Швейцарь руу дүрвэсэн их нүүдлийг зогсоож дийлэхгүй болж байх шиг байна. Гэтэл, дайны хажуугаар дажин гэгчээр ковидод зориулаад хийчихсэн вакцин коронавирусийн одоогоор бүртгэгдээд байгаа 4000 шинж хувиралд үйлчлэх юмуу? гэсэн эргэлзээ гараад ирлээ. Итгэлтэй хариу, экспертизийн нотолгоо гараагүй, эрдэмтдийн үзэл баримтлал нэгдмэл болж хараахан чадаагүй, тодорхой хариулт алга гэсэн үг.

Хүн амаа дэлхийн хамгийн сайн вакцинаар хангана гэж ярих нь улстөржсөн хоосон яриа болоод байна. Вакцин өөрөө хязгаарлалттай л байгаа, Монголчуудын 20 хувьд хүрэлцэх вакциныг КОВАКС-ын хуваарилалтаас олж авахаар ДЭМБ-д захиалга өгсөн боломжтой гэсэн хариу ирсэн бололтой юм. Гэхдээ судлаач хүний болгоомжлолын нүдээр харахад энэ бол эргэлзээтэй. Энэ нь "Хоцрогдсон орнуудын хүн амын 20 хувийг вакцинаар хангана" гээд хэлчихсэн Т.Гебрейесусын амлалтын тасархай л цаасан дээр буугаад, манай ГХЯ-д нисээд ирсэн болохоос вакцин нь ирчихээд байгаа юм биш. Бэлэн болчихоод байгаа ч юм биш, ирэх ч нөхцөл алга. Яахав, вакцин өөрөө үнэгүй орж ирнэ, гэхдээ DHL-ийн тусгай онгоцны тээврийн зардал, хадгалалт хамгаалалтын ложистик нөхцөл BioNTech-Prizer, Мoderna вакцины хувьд л лав манайд байхгүй.

Хуурай мөсөн хөргүүртэй тус бүрдээ 5000 тун вакцинтай битүүмжилсэн чемодантай вакциныг онгоцноос буунгуут хасах 80-ын хэмтэй үндэсний хөргүүрт хийж хадгалах ёстой, хадгалах хугацаа бас хязгаартай. Тийм хөргүүрийг Хөшигтийн хөндийд одоохон барина гэж бодъё, гурван сарын дотор Япончууд ирээд хийгээд өгнө гээд өөдрөгөөр төсөөлье хамаа алга. Зардлыг нь Монголын ядруу эдийн засаг даах уу? Чемоданыг онгойлгосон л бол 6 цагийн дотор тарьж дуусгах ёстой, тийм стандарттай

. Манайд энэ нь боломжтой юу? АНУ-д эмнэлгийн ажилтан Мобегпа вакцины 500 тунг илүү гарган тарилга хийж байсан газарт хүргүүлсэн хэрэг гарсан. Анхандаа санамсаргүй алдаа гэж тооцож 11000 ам.далларын торгуулиар шийтгэх гэж байсан, гэтэл санаатай болох нь нотлогдож гэмт этгээд хэргээ хүлээсэн байна. Биологийн зэвсэг гэдэг утга нь хадгалалтын технологийг санаатай, санамсаргүй өчүүхэн байдлаар алдаа гаргахад л үй олноор хөнөөх зэвсэг болчихож байгаа, хамаг учир нь маш энгийн, хасах 80 хэм гэдэгт л байгаа.

Өөр нэг үндэслэлийг энд хэлье, энэ тухай манайд мэдээлэгдээгүй байгаа. Энэ нь вакцины хангамж нийлүүлэлтийн тухай асуудал юм. Дэлхийн бүх вакциныг ердөө 4-хөн үйлдвэрлэгч гаргаж байна. Үүнд, Меrc and Со (АНУ) 23,6, sanofi (Фр) 20,8, GlaxoSmithKine (Их Британи) 24, Pfizer (АНУ) 21,7 хувийг гаргаж, үлдсэн жаахан хэсгийг улс орнуудын жижиг дунд фирмүүд үйлдвэрлэж байна. Эдгээр бүх фирмүүд, ойрын хоёр жилд үйлдвэрлэлийнхээ байдаг хүчин чадлыг дайчлаад ажиллахад л дэлхийн хэрэгцээний дөнгөн данган 20 хувийг хангаж чадахаар байгааг ДЭМБ мэдэгдлээ. Гэхдээ овсгоотой орнууд түргэн хөдөлж байна, Израиль гэхэд л жишээ нь 9 сая хүнтэй, 12 сарын 20-нд вакцинжуулалтаа эхэлсэн, 1 сая хүндээ Пайзэр вакцин аль хэдийн хийчихсэн. Одоо Модерна, Спутник V хийнэ, энэ оны 11 сард өөрийх нь вакцин гарчих юм байна.
Одоо, вакцин эцсийн аврал байж чадахгүй аливаа өвчний эсрэг юм. Энэ бол placebo (нийгмийн итгэл үнэмшил)-ийн түвшингийн асуудал. Дэлхий даяараа вакцинд итгэх плацебо сул байна. Германчуудын тал нь хийлгэнэ гэсэн, нөгөө тал нь яахын? Польш 40 хувь нь хийлгэнэ гэсэн, бусад нь яахын? Аллергитай хүмүүс нь яахын? Манайх гэхэд л нийт хүн амынхаа дөнгөж 20 хувийг вакцинжуулна гэж байгаа, үлдсэн дийлэнх олонх нь яахын? Хөл хорионд л хэвтээд байх уу?
Энд ганцхан хариулт байгаа, тэр нь СҮРГИЙН ЕРДИЙН ДАРХЛАА, үндэсний ген, нутаг орны (ландшафт) дархлаандаа найдаад хөнгөн маягаар тусаад өнгөрөх зоригтой шийдэл. ДЭМБ-аар дамжуулаад СПУТНИК-V вакциныг авчих гарц уг нь байгаа, шууд харилцаагаар ч авч болно. Гэхдээ оройтсон байх, Оксфордын вакцин бүтэлгүй болсноос Их Британи, Австри улсууд Спутник дээр шийдвэрээ гаргачихлаа. Энэ дашрамд, манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээ алинд нь ч мэдээлэгдээгүй нэг гарцыг энд хавчууллаа. Энэ нь коронавирусийн бүх шинж хувиралд үйлчлэх эмний тухайд юм. Орос, Английн эрдэмтдийн баг Д.Квятковскийн удирдлагын дор коронавирусын тархалт, шинж хувиралын процессыг судлах явцдаа хэд хэдэн гайхамшигтай нээлт хийжээ.

Уургийн үйлчлэлийг зогсоож халдварлах ямар ч чадваргүй болгох химийн бодисыг олж лабораторийн туршилт нь мащ амжилттай, 99 хувийн үр дүнтэй болсон байна. Энэ нь коронавирусийг эмчлэх эм нэгэнт гарчихжээ гэсэн үг юм. Одоо клиникийн туршилтанд орсон бөгөөд энэ эм үйлдвэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болон үлдлээ.

Вакцинд яарах хэрэг байна уу?

Өөр нэг, бас л нийтэд мэдээлэгдээгүй байгаа шинэ мэдээг уламжилъя! Коронавирусийн өмнө шинжлэх ухаан мөхөсдсөнийг зарласан гол шалтгаан нь хүний биеийн дархлаа коронавирусыг танихгүй нэвтрүүлчихээд байгаа учрыг олохгүй байсанд оршдогийг хүн бүхэн мэднэ. Гэтэл, дээрх баг коронавирусийг тэр дор нь таньдаг дархлааг бий болгох эм нээж клиникийн туршилтанд оруулсан байна.

Үйлдвэрлэгдэн гарах нь мөн л цаг хугацааны л асуудал юм байна. Саяхан өнгөрсөн оны 12 сарын 28-нд, дээрхи эрдэмтдийн баг, коронавирусийн шинж хувирал яагаад ердийн ковидоос асар түргэн тархалттай байгаагийн учрыг тайлан зарласан байна. САРС-ын бүтцэд байгаа ДНК-ын мөрийг мөшгин судлах явцад, ковид шиг үржиж биш хувилагдаж олширдог, бүдүүлэг биет ч гэсэн нэгэнт л амьд амьтан юм болохоор технологийн алдаа хийдэг л болохыг тогтоожээ. Хэмжээ тоймгүй олон алдаа гаргадаг, тэр болгон шинж хувирлын бие даасан хувилбар болон олширдог байна. Одоогоор хүнд халдварлагдах боломжтой 4000 хувилбар бүртгэгдээд байна.

Шинж хувиралд орсон вирус цаас хувилах машин шиг өөрөө өөрийгөө хэдэн саяар нь хувилан олшруулдаг байна. Тэгэхээр шинж хувирлын араас хөөцөлдөөд хэзээ ч бүтэхгүй, хүмүүс өөрсдөө хөдөлгөөнтэй, идэвхтэй чадалтай байж өөдөөс нь сөрөн зогсож биеийн эсэргүүцэл (кцrperkraft), дархлаагаар тулалдан ялах эцсийн арга үлдлээ гэдэг дээр эрдэмтэд санал нэгдэж байх шиг байна.

Дэлхийн түвшний байгуулагууд, улс орнуудын төр засаг энийг хүлээн авч, хүн амын хагас хугасыг вакцинжуулалтад хамруулан зохиомол сүргийн дархлаатай болгох, үлдсэнийг нь ердийн популяцын дархпаанд найдан орхих чиг хандпага руу орчих шиг боллоо. Их Британи, Оросын эрдэмтэд хүчээ нэгтгэж, хамтран Спутник вакцины үйлдвэр барьж байгаа нь их өөдрөг эхлэл боллоо. Манай улсын хувьд гэхээр гол гол хэдэн асуудал дээр эргэлзээгүй нэгдсэн ойлголтод хүрч, нэгдсэн шинэ стратегиар идэвхтэй хөдлөх ёстой болж байна.

НЭГ. Манайд мутаци, коронавирусийн шинэ хувирал байгаа юу?

Хятадаас тархсан коронавирусийн энгийн тархалттай төрөл ковид дэлхийн аль ч өнцөг буланд одоо байхгүй, бүгд шинж хувирсан гээд ДЭМБ хэлээд байхад, манайд байгаа байгаа гээд сүүлчийн могикан гэдэг шиг юм яриад мугуйдлаад сууж болохгүй. Ядаж шинжлэх ухаан талаас нь ковид энгийн тархалтаар дэгдэж байсан бол шинж хувирал нь голомтлогдож, тэсрэлтээр салют маягаар цацарч тархаад байгааг анзаарах хэрэгтэй юм. Оросууд Германаас 1215 хувирсан штамм авчирч харьцуулж үзээд тохироогүй, тэгээд Оросод Сибирийн ханиадны вирустэй мутацилагдан хувиралд орсон болохыг 12 сарын дундуур зарласан шүү дээ. Тэр хувирал л манайд яваад байна. ЭМЯ-ы туршлагатай эмч нар ч мэдрэмжээрээ голомтолж, кластераар тархаад байна гээд хэлээд л байна шүү дээ. Энийг онцгой анхаарах ёстой. ГОЛОМТ гэж юу юм, вирус нэг дор бөөгнөрч шинжээ хувирган, өөрсдийгөө хувилан халдвар тараадаг үүрэнцрийг л хэлдэг байна. Олж тогтоогоод усгтгалд оруулах ёстой объект. Хэрэв нотолгоо хэрэгтэй байгаа бол Оросоос эрдэмтэн авчраад л штаммын шинжилгээ хийлгэчихэд л Оросынхтой адилхан гараад л ирнэ биз дээ?

ХОЁР. Манайх шинж хувирлыг хяналтнаас алдчихвал яах вэ?

Хяналт гэдгийг дэлхий даяараа гурван үзүүлэлтээр ойлгож байгаа. Эхнийх нь нас баралтын индекс, энэ үзүүлэлт манайд маш сайн бага байгаа. Ийм улс орон энэ дэлхий дээр цөөрсөөр, нохойн битүү туурай шиг олдошгүй эрдэнэ болж байна. Мэдээж үүгээрээ Монголчууд бахархдаг. Дараагийн үзүүлэлт бол халдвар авагсдыг эмнэлгээс гаргаж чадаж байгаа тоо 100 мянган хүн тутамд тооцсоноор, энэ ч сайн байгаа. Угаасаа ч Монголчууд европчуудын сармигар махбодыг бодвол үнэхээр бие сайтай байдаг юм байна, дасан зохицох чадвар үлэмж. Л.Гумилевын пассионнарностийн онолоор үдэслэгдсэн Монгол хүний ялагдашгүй таван чанар алхам бүрт л нотлогдож байна. Сүүлчийн үзүүлэлтийг бол алдчихсаан. Энэ нь 100 мянган хүн тутамд оногдох халдварлалтын тоо, энэ талаар Европын стандартыг дэлхийд мөрдөж байна. Энэ нь 40! Энэ үзүүлэлт хэтэрсэн Холбооны бус орны иргэдийг Европын аль ч орон хилээрээ оруулахгүй байх шийдвэрийг ЕХ гаргасан байгаа.

Энэ бүхнээс дүгнээд үзэхээр хүмүүсийн хөл хөдөлгөөнийг чөлөөтэй тавьж, голомттой яг тэр үүрэнцрийг л хатуу карантилж, хувь хүмүүст өөрсдөд нь, коронавирусийн шинж хувиралтай идэвхтэй тэмцэх эрх чөлөөг нь нь цаг алдалгүй олгох ёстой юм байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал гэх өнгөрсөн зууны хоцрогдол, тарваган тахалтай, зоонозын халдварт өвчинтэй адилтган тэмцэж байгаа дээд зэргийн бүдүүлэг байдлыг болих хэрэгтэй.

Дэлхийн хүн төрөлхтнөөс ичмээр арга барилаасаа салах цаг болсоон. Хэрэв дийлэнх хариуцлагыг иргэдэд зориг гарган үүрүүлэхгүй бол дараагийн шинж хувиралд сөхрөх болно, ард түмэн толгой дээрээ, өөр дээрээ ороод ирэхээр тэмцлийн янз янзын хэлбэрийг гаргаад ирнэ, үүнд өчүүхэн ч эргэлзэхгүй байна.Коронавирусийн шинж хувирлын үед УОК тодрох гэж элдвийн дэглэм тогтоож ард түмнийхээ хувиараа тэмцэх боломж эрхийг нь боомилох хэрэггүй, УОК татан буугдах ёстой.

Монгол Улсын Засгийн газар танхимаараа УОК болон шинэчлэгдэж, штабын горимоор ажиллах аргад шилжиж зоригтой алхам хийж чадвал шинж хувирлын энэ удаагийн тулаанд ялалт байгуулах боломж байна гэж харж байна. Австри шинж хувирлын энэ эгзэгтэй үед Зул сарын баяраа сайхан тэмдэглэж, хэдэн мянган цанын баазаа цэлийтэл нээж, хүн бүр ууланд гарахыг уриаллаа. Улаанбаатарт гардаг замын түгжрэл энд ууланд гарлаа! Үр дүн юу болов, халдвар бараг 10 дахин унаж нас баралт тэг рүү ойртлоо. Хүмүүст хөдөлгөөн, сэтгэл санаагаар өөдрөг байх нь аливаа өвчний эсрэг тэмцлийн бас нэг хэлбэр байдаг юм байна.


сонин mn

Судлаач, нийтлэлч И.ЦЭРЭНХҮҮ

Австри улс