Дэлхийн дээвэрт гарах Монгол уулчиддаа сэтгэлийн дэм хандиваа өргөцгөөе
2023.04.03

Дэлхийн дээвэрт гарах Монгол уулчиддаа сэтгэлийн дэм хандиваа өргөцгөөе

Дэлхийн дээвэр ЭВЕРЕСТийн оргилд (д.т.д 8848м өндөр. МУ-н ноён оргил Алтай таван богд Хүйтэн д.т.д4374 м) Монголчууд анх удаа багаараа авирах гэж байна.

Уулын спорт үзэгчгүй, өрсөлдөгчгүй зөвхөн өөрөө өөрийгөө ялан дийлэх, амь өрссөн хүнд спорт. Эверестийн 8000м-с өндөр хэсгийг Үхлийн бүс гэж нэрлэдэг. Энд 200 гаруй хүн нас барсан түүхтэй.

Манай уулчид Д.т.д 4000м-с дээш өндөр 45 хоног бэлтгэл хийж байгаад 15 хоногт сүүлийн дайралт авиралтаа хийх төлөвлөгөөтэй юм байна. Авиралтад 60 хоногийн хугацаа зарцуулна. Нэг уулчнаас 100 гаруй сая төгрөгийн зардал гарах юм байна.

Эверест авиралтыг зохион байгуулж байгаа "ЖАРГАЛАНТ” уулчдын клуб нь Монгол орны ноён оргилууд болох Алтай таван богдын Хүйтний оргил, Найрамдал, Бүргэд, Малчин оргилууд мөн Сутай хайрхан, Отгон тэнгэр, Хархираа, Их богд зэрэг дотоодын дтд 4000-аас дээш ноён оргилуудад олон арван аврилтуудыг амжилттай хийсэн билээ. Жаргалант уулчдын клуб нь 2022 онд Алтай таван богд ууланд болсон “Альпинат-2022 “ уулчдын нэгдсэн цугларалтанд хамгаалалтын зам тавьж эхний өдөр 150 хүн, дараагийн өдөр 30 хүн Монгол улсын хамгийн өндөр оргил Хүйтэнд амжилттай авируулж өндөр уулын авиралт, хамгаалалтыг Монголын уулчдын түүхийн хуудаснаа шинээр бичигдэн чимэх болсон.

ЖУК-ийнхан маань гадаадад: 2018 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /дтд 5.642м/-д 8 уулчин, 2019 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /дтд 6968м/-д 6 уулчин, 2021 онд Киргизстан Улсад орших Ленин оргил /дтд 7,134м/-д 10 уулчин, Төв Тяньшаны нуруу Хан тэнгэрт /дтд 7010м/ 8 уулчин, Чапаев оргил /дтд 6100м/-д 8 уулчин, 2022 онд Ленин оргил /7134м дтд/-д 7 уулчин, 2022 оны 09-р сард Памирын уулсын Ленин оргилоос Монгол залуу уулчинг аврах ажиллагаанд 2 уулчин оролцсон зэрэг олон авиралтуудыг хамт олноороо амжилттай зохион байгуулж уулын авиралтыг багийн төрлийг Монгол улсад хөгжүүлж, өндөр уул болон хэт өндөр ууланд гарах бэлтгэгдсэн мэргэжлийн уулчидтай клуб билээ.

  • Өнөөдөр Монгол улсаа төлөөлөн Дэлхийн дээвэр Эверест оргилд 8848 м дтд Хан Жаргалант хайрханаараа овоглосон Жаргалант уулчдын клубын баг авиралт хийх гээд эхний 4 хүнтэй баг явах гэж байна.
  • Эверест теам-2023 Монгол”Багийн ахлах дасгалжуулагч Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Уулын спортын ОУХМ 2006,2012 онуудад Эверест ууланд авирсан багийн ахлагч Б.Ганбаатар,
  • Эверест теам-2023 Монгол”Багийн зөвлөх 2006, 2012 ны Эверестийн багийн гишүүн Уулын спортын ОУХМ Ц.Цогзолмаа
  • Эверест теам-2023 Монгол”Багийн ахлагч, МУҮХ-н Аврах, Аюулгүй ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч, өндөр уулын спортын мастер С.Ганхүү,
  • Ц.Анхбаяр Улаанбаатар хот Жаргалант уулчдын клубын УЗ дарга,
  • Б.Золзаяа Ховд аймгийн Чандмань сумын уугуул. орчуулагч, хөтөч, МУҮХ-н Ёс зүй, Антидопингийн зөвлөлийн дарга, Жаргалант уулчдын клубын гүйцэтгэх захирал, уулчин Памир-2021 багийн гишүүн,
  • Д.Амартогтох Ховд аймгийн Дарви сумын уугуул. Жаргалант уулчдын клубын уулчин,
  • Л.Баярсайхан Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын уугуул Жаргалант уулчдын клубын уулчин,Памир-2021 багийн гишүүн
  • Ц.Гэрэлт-Од Хэнтий аймгийн уугуул
  • Жаргалант уулчдын клубын уулчин, Памир-2021 багийн гишүүн
  • О.Золбоохүү Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Жаргалант уулчдын клубын уулчин,
  • Б.Батхишиг Завхан аймаг Улиастай хот Жаргалант уулчдын клубын уулчин, Памир-2021 багийн гишүүн нарын 8 бүрэлдэхүүнтэй баг явахад бэлэн болжээ.

Сэтгэлийн дэм өгч Дэлхийн дээвэрт гарах Монгол уулчиддаа Хандив өргөцгөөе.

Хандивийн данс:5070310082 холбоо барих утас 95989929