2023.03.22
Элчин сайд М.П.Сингхтэй Монгол, Энэтхэг иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцов
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх Монгол Улын Хүний эрхийн Комиссын дарга Ж.Хунанг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ХЭҮК-оос хууль тогтоомжид орсон шинэчлэл, хүний эрх хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, шинэ санаачилга болон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төвийг Монгол Улсад байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар, Хүний эрхийн чиглэлийн олон улсын байгууллагууд дэмжсэн гэдгийг танилцууллаа.
Түүнчлэн Монгол, Энэтхэг улсад харилцан оршин сууж буй иргэдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хоёр орны Хүний эрхийн Үндэсний байгууллагууд Монгол-Энэтхэгийн Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Хуульчдын холбоотой хамтран ажиллах асуудлаар санал солилцов.