2023.03.20

"ШҮГЭЛ" үлээх арга хэрэгслийг орон даяар хэрэгжүүлэхээр БЗД-ээс эхлүүллээ

Монгол Улс хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн, төрийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч манай улсад хүүхэд хамгаалал нэн чухал асуудал хэвээр байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр олон улсын хүүхэд хамгааллын практикт түгээмэл хэрэглэдэг "ШҮГЭЛ" үлээх арга хэрэгслийг орон даяар хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргээс эхлүүллээ.

Шүгэл нь дэлхийн олон улс, орнуудад хэрэглэлддэг бөгөөд хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн аюулд өртсөн, осол аваар, байгалийн гамшгийн үед болон тусламж хэрэгтэй ямар ч үед шүглээр дохио өгдөг.

Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia, Лантуун ДОХИО, Өсвөрийн “Академи- 16” клуб болон төслийг дэмжигч UNICEF Mongolia-ийн баг хамт олон та бүхэнд баярлалаа.

БИ ШҮГЭЛДЭНЭ харин ТА ТУСЛААРАЙ