2023.04.17
“Future Miners” арга хэмжээ боллоо
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “China Network campus”, “Tetgeleg” платформ Баянзүрх дүүрэгтэй хамтарч Уул уурхайн салбарыг сонирхож буй ирээдүйн баялаг бүтээгч 500 залууст зориулж “Future Miners” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Эрдэс баялгийн салбарын эрэлт хэрэгцээн, Уул уурхайн салбарын мэргэжлийн онцлог, боломжтой гадна, дотны тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Үүний дараа дээрх сэдвүүдээр мэргэжлийн экспертүүдийн хамт хэлэлцүүлэг өрнүүлж ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийн тодорхойлох хүүхэд залуустай санал солилцлоо.
Энэ үеэр мэтгэлцэх, илтгэх урлагаар тодорхой хэмжээнд сурагчдаа дэмжиж, хөгжүүлдэг дүүргийн ЕБС-иудад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн “Дэмжье” ажлын хүрээнд индер, түүний санаачлан боловсруулсан "Хөгжлийн зураглал 2030" бодлогын баримт бичгийг гардууллаа.