2023.04.20
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна
Ерөнхийлөгч эхлээд Ховд аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд,төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр төрийн тэргүүн 2023 онд Монгол улсын эдийн засаг 4.8 хувиар өсөж, мал сүргийн тоо 70 саяд хүрч, Монгол улсын валютын нөөц 3.6 тэрбум ам доллар болж цар тахлын өмнөх үеийнхтэй адил түвшинд хүрч байгааг онцоллоо.
Монголчууд бид түүхэндээ анх удаа өөрсдийн хүчээр 900 км төмөр зам тавьсныг, одоо хил холболтын төмөр замуудаа барьснаар ХӨГЖЛИЙН ЦУС гүйж, ХӨГЖИЛ ДЭВШИЛ ИРНЭ гэдгийг тодотголоо.
Өнөөдөр Монгол улс 40 орон руу шууд нислэг хийх боломжтой болсныг, одоогоос 10 жилийн өмнөх Ховдоос өнөөдрийн Ховд зам, дэд бүтэц, хөгжлийн хувьд өдөр шөнө шиг ялгаатай болсныг хэллээ.