"Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт уулзалт Чингэлтэй дүүрэгт боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан билээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлигын эсрэг, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа"-ны хүрээнд ЦХХХЯ, НЗДТГ хамтран "ШИЛЭН ТӨР, ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ТАНЫ ОРОЛЦОО" сэдэвт цуврал уулзалтыг зохион байгууллаа.
Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар ЗГ, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргийн холбогдох төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилготой уулзалт юм.
Холбоотой мэдээ
2024.10.02
2024.10.02
2024.09.25