Төрийн хүнд суртлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд салбар бүрийн уялдаа холбоо чухал
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг салбар яамдын төрийн нарийн бичгийн дарга, харьяа агентлаг, төрийн өмчит компанийн удирдлагуудад үүрэг болголоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол төрийн хэмнэлтийг бодитоор бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлэх үүрэгтэй. Түмэн олон УИХ, Засгийн газар, яам, агентлаг, Нийслэл, сум дүүргийг чиг үүргээс үл хамаарч нэг л төр гэж ойлгож, харьцаж, ханддаг.
Тийм учраас салбар бүр хүнд суртлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дор бүрнээ анхаарч, хариуцлагатай ажиллах шаардлагатай. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бидний уялдаа холбоо, ойлголцол хамгийн чухал юм.
Холбоотой мэдээ
2024.12.02
2024.11.29
2024.11.28