УИХ-ын гишүүн Н.Энхболд:
2023.05.02
Н.Энхболд: Аялал жуулчлалын салбарыг зөвхөн улсаас удирдаад явж болохгүй
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Түүнчлэн энэ салбарт нэгдсэн стандартыг бий болгох зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлахаар УИХ-аар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлэлцүүлгийн үеэр "Хөтөч, тайлбарлагч хийх хүн бүртгүүлж, үнэмлэхтэй байж жуулчны үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байна. Гэтэл жуулчны баазад тухайн чиглэлийн асуудлыг сайн мэддэг түүхч, судлаач, геологич зэрэг мэргэжлийн эрдэмтэн хүмүүс заавал сургалтад сууж, үнэмлэх авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн энэ салбарын мэргэжлийн холбооны үйл ажиллагааг тодорхой зааж, үргэлжлүүлэн ажиллах боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг сануулсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn