Авто зам, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татна
2023.05.11

Авто зам, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 8-11-нд болж буй “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-д оролцож байна. Тус чуулга уулзалтад дэлхийн 170 орны 12 мянга гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.

“Дэлхийн эдийн засгийн төлөв байдал ба хөрөнгө оруулалтын зах зээл”, “Ногоон ертөнц рүү чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт”, “Нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх” зэрэг салбар хуралдаануудад оролцлоо.

Мөн Монгол Улсаас тус арга хэмжээнд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түүнчлэн УИХ дахь Монгол-Эмиратын парламентын бүлгийн даргын хувиар АНЭУ-ын Холбооны үндэсний зөвлөлийн гишүүн, Эмират Монголын найрамдлын хорооны дарга Асама А.А.Аль-Шафартай албан уулзалт хийв. Уулзалтаар хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
  • Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах их бүтээн байгуулалт
  • “Туулын хурдны зам” төсөлд хөрөнгө оруулалт хийж харилцан хамтран ажиллах талаар санал тавив.