СХД-ийн 40 дүгээр хороонд 516 метр авто зам тавина
2023.05.09

СХД-ийн 40 дүгээр хороонд 516 метр авто зам тавина

Энэ жил Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол дундуур авто зам түлхүү тавих зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй.

Энэ зорилтын дагуу Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны төв замаас Баянхошуу 32 дугаар гудамж 67 тоот хүртэл 516 метр авто зам тавихаар боллоо. Тус авто зам явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц бүтээн байгуулалт болох юм.

Гэр хорооллын нийт 28 байршилд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 5 байршилд дүүргийн төсвийн хөрөнгөөр авто зам тавихаар зураг төслийн ажил дуусаад байна. Харин хэд хэдэн байршилд авто замын ажил эхлээд буй. Эдгээр авто замууд ашиглалтад орсноор төв замын түгжрэл буурах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.