2023.06.02
БГД-ийн ИТХ сэтгэл зүйн өрөөтэй боллоо
Бидний амьдарч буй гэр бүлийн орчин, нийгмийн харилцаанд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай зүйл бол сэтгэл санаагаа тордох явдал юм.
Тэгвэл нийгмийн энэхүү хэрэгцээ шаардлага дээр үндэслэн Баянгол дүүргийн ИТХ дүүргийн иргэддээ зориулан зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр “Сэтгэл зүйн өрөө”-г ажиллуулж эхэллээ.
Уг сэтгэл зүйн өрөөг тохижуулахад Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Мягмарсүрэн, Г.Өсөхбаяр, Н.Энхчимэг, Д.Оюундэлгэр, Ү.Батбаяр, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Христийн сүмийн ХАБ, Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны хамт олон дэмжлэг үзүүлжээ.