Ж.Сүхбаатар: Авто замын түгжрэлийг бууруулахад цахим үйлчилгээний "Хурдан" цэг онцгой үүрэгтэй
Өнөөдрийн байдлаар олон нийт төрийн цахим үйлчилгээний хурдан цэгээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, тээврийн хэрэгслийн болон үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн татвар төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авч байна.
Төрийн үйлчилгээг цахим болгосноор иргэдийн цаг зав хэмнэхээс гадна түгжрэлийг бууруулж, хотын төвд үүсдэг төвлөрлийг сааруулах ач холбогдлоороо цахим үйлчилгээ онцгой чухал юм.
Хотынхоо төвд төрийн байгууллагууд нь төвлөрсөн, үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн урсгал нь эргээд замын түгжрэл үүсгэдэг өнөөдрийн байдлыг бууруулахаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж байгаагийн нэг нь “Хурдан” цэгийн үйлчилгээ.
“Хурдан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн боомт, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудад шат дараатай нээж байна.
Өчигдөр л гэхэд төрийн цахим үйлчилгээ Чингэлтэйчүүдэд улам ойртож дүүргийн Засаг даргын Тамгын газарт нээлтээ хийлээ.
Улаанбаатар хотын архаг түгжрэл нь зам, талбайн зогсоол хүрэлцээгүй, нэг байршилд төрийн бүх үйлчилгээ нь төвлөрсөн, иргэд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангадаггүй өнөөдрийн нөхцөлд дүүрэг бүрт байршиж байгаа “Хурдан” цэгийн үйлчилгээ нь түгжрэл бууруулахад онцгой чухал нөлөөтэй.
Тиймээс энэ ондоо багтаан “Хурдан” цэгээс иргэд 55 байгууллагын 790 төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр холбогдох байгууллагууд нь ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn