Төмөр замын дээд сургуулийн багш, оюутнууд БНХАУ-ыг зорилоо
2023.06.13

Төмөр замын дээд сургуулийн багш, оюутнууд БНХАУ-ыг зорилоо

УБТЗ ХНН-ийн Төмөр замын дээд сургууль, БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын коллежийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцоог хэрэгжүүлэх, түүгээр дамжуулан харилцан туршлага судлахаар талууд тохиролцсон.

Тэгвэл өчигдөр дээрх коллежийн сургалтын орчин, лаборатори, БНХАУ-ын төмөр замын үйл ажиллагаатай танилцахаар Төмөр замын дээд сургуулийн Вагоны хөтөлбөрийн ахлагч, ахлах багш Ө.Гансүх, Цахилгаан хангамж хөтөлбөрийн ахлагч багш З.Отгонзул болон 15 оюутан Бугат хотыг зорилоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд намар Төмөр замын дээд сургуулийн хоёр багш VR технологийг судлахаар явах бөгөөд Бугат хотын Төмөр замын коллежийн гурван багш, 17 оюутан Монгол Улсад хүрэлцэн ирж, Төмөр замын дээд сургууль болон УБТЗ-ын үйл ажиллагаатай танилцана.

Бугат хотыг зорьж буй багш оюутнуудыг ТЗДС-ийн захирал доктор У.Мягмарсүрэн, Сургалт эрхэлсэн дэд захирал Н.Баяржавхлан, Төмөр замын барилга, зам, замын машины тэнхимийн эрхлэгч Ц.Мөнхбаяр нар гаргаж өглөө.