Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ 400 төгрөгөөр буусан, цаашдаа ч буух магадлалтай байна
2023.06.14

Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ 400 төгрөгөөр буусан, цаашдаа ч буух магадлалтай байна

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас шатахууны хомстол, үнийн талаар тодрууллаа.

-Манай улсын шатахууны 96 орчим хувь нь ОХУ-аас хараат байна. Ангарксийн газрын тосны үйлдвэр засварт орж буйтай холбогдуулан шатахууны хомстол үүсч, үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?

-Ангарксийн газрын тосны үйлдвэр жил болгоны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1 хүртэл засвар хийдэг. Зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжиж, есдүгээр сард бага зэргийн хомстол үүсдэг. Тиймээс жил бүр энэ асуудлыг шийдэхийн тулд яамдууд болон УИХ руу албан бичиг илгээдэг. Тодруулбал, ОХУ-аас шийдвэрлэх үү, БНХАУ-аас квот нэмэгдүүлэх үү гэх мэт асуудалд санаачилга гаргаад явж байна. Энэ бол урьдчилаад авч буй арга хэмжээ.-Холбогдох яам агентлагууд руу бичиг хүргүүлсэн гэлээ.

Нэгдсэн байр суурь, саналууд ирж байна уу. Ямар арга хэмжээ авч шатахууны хомстолоос сэргийлж, шатахуун нийлүүлэлтээ хангах вэ?

-Холбогдох яамдуудаас санал авч тогтоол болгож, ЗГ-ын нэгдсэн шийдвэр гарна. Үүнээс мэдээллээ хүргэнэ. Энэ жил Ангарскийн үйлдвэр зөвхөн АИ-92 үйлдвэртээ засвар хийнэ. Дизель түлш хэвээрээ. Бараг үнэ нь унаж, магадгүй. Дизель түлшний үнэ зах зээл дээр өмнөх саруудаас 400 төгрөгөөр буусан. Цаашдаа ч буух магадлалтай байна. Дэлхийн судалгаагаар нефтийн үнэ 100 доллар болно гэсэн ч одоо 80 доллар болж бууруулсан байна.

-АИ-92 шатахууны хувьд үнэ нэмэгдэх үү?

-Үнэ нэмэгдэхгүй. Тухайн үед асуудал үүсэж магадгүй учраас хариуцаж байгаа яамны хувьд БНХАУ-ын квот нэмэгдүүлье, ОХУ-д УИХ-ын дарга айлчлах үед энэ асуудлыг яриулъя, өөр компаниудаас авъя, Евро бензин авахаар бол үнэ ханш нэмэгдэхгүй байх талаас яаж ажиллах уу гэх мэт санаачилга гаргаад ажиллаж байна.

-Одоогоор хэд хоногийн шатахууны нөөцтэй байгаа вэ?

-ЗГ-ын шийдвэрээр 30 хоногийн нөөц байдаг. Тэгэхээр АИ-92 бензиний хувьд ч дизель түлшний хувьд хангалттай нөөцтэй байгаа. Хөдөө орон нутгийн зарим клонкууд, хувийн ААН-ээс шалтгаалан ажилчин олдох, олдохгүй, шатахуун түгээгч машин замд явж байхдаа даац хэтрүүлснээс болоод замдаа зогсох асуудал гардаг. Зарим ААН-ийн зохион байгуулалттай холбоотой байдаг. Үдээс өмнө түлш өгөөд, үдээс хойш хаагаад явчихдаг. Үүнийг иргэд бензиний хомстолд орлоо гэж боддог.

-Үйлдвэр засварт орсон ч АИ-92-ын үнэ нэмэгдэхгүй гэсэн үг үү?

-Үнэ нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. Дөрөвдүгээр сараас хойшоо шатахууны хангалтыг хэмэгдүүлэхийн тулд УУХҮЯ чадлаараа ажиллаж байна. Чанар алдагдах учраас шатахууныг удаан хадгалах боломжгүй.

Б.Дашмаа