2023.04.17

Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн статусыг тодорхойлох ажлын хэсгийг байгуулна

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт тойрогтоо ажиллалаа.

Багануур дүүрэгт 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 9 цэцэрлэгт 2113 хүүхэд хамрагдаж байгаа ба СӨБ-ын хамрагдалт 87%, төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 1, нийт 4 ерөнхий боловсролын сургуульд нийт 6882 сурагч хамрагдаж байна.

Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент 1,7, анги дүүргэлт 33,4 буюу стандарт түвшинд байна. Албан бус насан туршийн боловсролын 1 төвд 41 суралцагч, “Гэрэлт-Ирээдүй” МСҮТ-д үйлдвэрийн цахилгаанчин, гагнуурчин, барилгын сантехникч, бетон арматурчин, барилгын засал-чимэглэлч, сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан мэргэжлүүдээр нийт 198 суралцагч суралцаж байна.

Багануур дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй 288-р цэцэрлэгийн барилгын ажил 2019 онд эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй удаашралтай явагдаж байна. Иймд сайдын зүгээс гүйцэтгэгч компанид ажлыг нэн яаралтай дуусгах үүрэг даалгавар өглөө.

Гэрэлт-Ирээдүй МСҮТөв нь хувийн хэвшлийн байгууллага учир хувьсах зардал 10 сараар олгогддог, сурагчийн дотуур байр, спорт заал байхгүй зэрэг олон тулгамдаж байгаа асуудлаа уламжилсан бөгөөд МСҮТ-ийн статусыг тодорхойлох ажлын хэсгийг байгуулахаар болсон юм.

Тоглонгоо суралцъя сургалтын хөтөлбөртэй 235-р цэцэрлэг нь гадна тохижилт байхгүйгээс орчны үнэлгээ алддаг байсан бөгөөд үүнтэй холбоотой зураг төсвийг хийлгэн, өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд зориулалтын дагуу тохижуулж өгөхийг хүссэн бөгөөд төсвийг шийдвэрлэхээр боллоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн багш, ажилтан албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонсхын зэрэгцээ сургуулийн зүгээс тулгамдаж байгаа асуудлуудыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон дүүрэгтэй хамтран шийдвэрлэхээр боллоо.