Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахыг үргэлж дэмжинэ
2023.06.26

Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахыг үргэлж дэмжинэ

Одоогоос яг жилийн өмнө MCS групп Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ӨРТӨӨ 240 цогцолбор байгуулсан нь зүүн аймаг зүглэгсдийн талархлыг хүлээсэн жишиг сайхан ажил болжээ.

Аялагч зорчигчдод зориулсан ариун цэврийн байгууламж, халуун ус, мэдээлэл өгөх булан, дэлгүүр, кафе гээд ёстой хүний хэрэгцээг хангах зүйл цөм бүрэн байна.

Ийм цогцолбор олныг байгуулснаар авто замаар зорчигчид амарч тухлан, аян замын алжаалаа тайлж, аюул осолгүй зорчихын дээр байгальдаа ээлтэй, орон нутгийнхаа хөгжилд ч дэмтэй билээ.

Тиймээс манай ЗТХЯ энэ онд гэхэд авто зам дагуу 10 цэгт үйлчилгээний ийм цогцолбор байгуулах сонгон шалгаруулалт зарлаад байгаа шүү.