Олон Улсын валютын сангийн техник туслалцааны ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзав
2023.06.26

Олон Улсын валютын сангийн техник туслалцааны ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзав

Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээ (Public Investment Management Assessment-PIMA) нь аливаа улс орнуудын стратегийн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлж, хөгжлийг хурдасгахад ихээхэн тус дөхөмтэй.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтад тулгарч буй гол сорилтуудын талаарх нийтлэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Тус үнэлгээг хийх зорилгоор Олон Улсын Валютын сангаас Монгол Улсад хүрэлцэн ирсэн техник туслалцааны ажлын хэсгийн ахлагч Гуохуа Хуан тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон бусад холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр төрийн өмчийн бүртгэл тооллого, улсын төсвийн хөрөнгө оруулалт түүний удирдлага зохицуулалт бүртгэл, төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалт, үр ашиг, ил тод байдлын талаар санал солилцож, уулзалт амжилттай болж өндөрлөлөө.