
2023.06.29
Тээврийн тээг арилж, транзит Монгол бодит боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчиллээ.
Хэлэлцээрийн үр дүнд:
- Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд улирал бүр олгодог С зөвшөөрлийн хугацааг 120 хоног болгож уртасгав.
- Хоёр улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх үүднээс тээвэрлэлтийн баримт бичгийг цахимжуулах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов.
- Монголын тээвэрчид гуравдагч хөрш рүү, тодруулбал Киргизстан, Таджикстан зэрэг дундад азийн орон руу авто тээврээр мах экспортлох, жимс жимсгэнэ импортлох шинэ гарцыг бий болголоо.
- Ачаа тээвэрт AGV шинэ тээврийн төрөл, шинэ технологийг нэвтрүүлэхэд саадгүй болгов.
- Хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт нэмэгдэх нөхцөл бүрдлээ.
- Монгол Хятад болон гуравдагч улстай хийх гадаад худалдаа өргөжих боломж бүрдэв.
Авто тээврийн эргэлт хурдасч- ард түмний амьжиргааг тэтгэнэ.